
“БИД БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧИД” сэдэвт үндэсний чуулган Пүрэв гарагт /3 дугаар сарын 3/ Төрийн ордонд болно. Дэлхийн амьтан, ургамлын дэлхийн өдрийг тохиолдуулан зохион байгуулах уг чуулганы зорилго нь “Эх дэлхий, унаган байгалийг ирээдүйд бүрэн бүтэн үлдээх зорилгоор Монгол Улсын байгаль орчны салбарт ажилладаг байгаль хамгаалагчдын ажлын үр дүнг дүгнэдэг шалгуурт үзүүлэлт, ажлын байрны тодорхойлолт, зэрэг, дэвийн онцлог, ялгарлыг тодорхойлох, ажлын байрыг аюулгүй эрсдэлгүй байлгах замаар бидний амьдралын баталгааг хангах БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧДЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР-ийн төслийг хэлэлцэх” ажээ.
Зохион байгуулагч: Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын байгаль хамгаалагчдын холбоо ТББ, Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төсөл, STREAM, SPACE төсөл, Био хамгааллын P-53 төсөл, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар.

0 cэтгэгдэлтэй