С.Удвалын амьдралаас сэдэвлэсэн кино нээлтээ хийнэ

               
2022-02-28 0

Төрийн шагналт зохиолч, эмэгтэйчүүдийн холбооны дарга асан С.Удвалын туулж өнгөрүүлсэн амьдралаас сэдэвлэн “Улаан цэцэг” хэмээх кино гуравдугаар сарын 8-ны өдөр нээлтээ хийхээр болжээ.

Туё киноны ерөнхий продюсероор жүжигчин Г.Ундармаа ажиллаж байгаа бөгөөд Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны санаачлагаар “Ю фильм” Уран Бүтээлийн Нэгдэл бүтээжээ.

С.Удвал нь амьд ахуйдаа XX зууны шинэчлэлийн үед Монголын эмэгтэйчүүд нийгмийн тустай хөдөлмөр эрхлэх, их дээд сургуульд суралцаж боловсрол эзэмших боломж нөхцөлийг сайжруулах, жирэмсэн болон нялх хүүхэдтэй эхчүүдийн ажлын цаг хорогдуулах, амралт чөлөө олгох, хөнгөлөлт тэгэмж өгөх олгох зэрэг арга хэмжээг БНМАУ-ын АИХ, СнЗ, МАХН-ын Төв Хорооны тогтоол шийдвэрээр баталгаажуулан, хууль эрхийн тогтолцоо бий болгосон билээ.

May be an image of text

Холбоотой мэдээ