
Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 166 шинэ тохиолдол батлагджээ.
Сүүлийн гурав хоног дараалан тохиолдлын тоо 400-аас доош бүртгэгдэж буй юм. ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр илэрсэн халдварын 111 нь Улаанбаатарт, 52 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутгаас хамгийн олон буюу нийт 22 тохиолдол Өмнөговь аймагт батлагджээ.
Мөн хугацаанд нас баралт бүртгэгдээгүй. Өнөөдрийн байдлаар халдварын улмаас 8 430 хүн гэрийн ажиглалтад байгаа бол 2 587 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Тэдгээрийн биеийн байдлын хувьд үнэлбэл хөнгөн 655, хүндэвтэр 1 679, хүнд 217, нэн хүнд оноштой 55 хүн байна.
Түүнчлэн нийт хүн амын 31.5 хувь нь дархлаа сэргээх нэгдүгээр тунд хамрагдсан бол хоёрдугаар тунд 3.2 хувь нь хамрагдаад байна.


0 cэтгэгдэлтэй