Товчхон
               

ЭЕШ-ийн бүртгэл үргэлжилж байна

               
2022-02-28 0

Монгол Улсын хэмжээнд 2022 онд нийт 33 мянга гаруй суралцагч ерөнхий боловсролын 12 дугаар ангийг төгсөж байна.

Энэ сарын 14-нөөс эхэлсэн  ЭЕШ-ын бүртгэл үргэлжилж 4 дүгээр сарын 25-нд дуусна. Бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүйг Боловсролын Үнэлгээний төв мэдээлэв.

ЭЕШ-д бүртгүүлж буй өмнөх оны шалгуулагч /2022 оноос өмнө ЕБС болон МСҮТ төгссөн/-д шалгалт өгөх аймаг /хот/-аа өөрөө сонгож бүртгүүлнэ. Харин энэ оны шалгуулагч /2022 онд ЕБС төгсөх/-д тухайн төгсөж буй сургуулийн харьяалагдах аймаг /хот/-д шалгалт өгөх юм. Шалгалтад https://eyesh.eec.mn/ цахим хаягаар бүртгүүлэх боломжтой.

Холбоотой мэдээ