Товчхон
               

Начин цолны хүндэтгэлийн барилдаанд М.Бадарч гарди түрүүллээ

               
2022-02-28 0

 Ням гарагт бөхийн өргөөнд болсон улс, аймгийн алдар цолтой 256 бөх оролцсон “Монгол Улсын начин цолны хүндэтгэл”-ийн барилдаанд Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, “Алдар” СХ, “Бөхбилэгт“ дэвжээний бөх, улсын гарди М.Бадарч түрүүллээ.

“Бизкон аудит” ХХК-ний 20 жилийн ойд зориулсан энэ барилдаанд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Алдар” СХ, “Атар трейд” ХХК, “Таван-Хан” дэвжээний бөх, улсын харцага Б.Орхонбаяр үзүүрлэв.

Их шөвөгт Ховд аймгийн Чандмань сумын харьяат, “Хилчин” СХ, “Нью Прогресс” групп, “Ховд” дэвжээний бөх, улсын заан Б.Пүрэвсайхан, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Алдар” СХ, “Монтед” констракшн, “Ховд” дэвжээний бөх улсын харцага Б.Бат-Өлзий нар шалгарлаа. Дунд шөвгийн наймд улсын заан Д.Анар, улсын харцага Ц.Мөнхбаяр, улсын начин Ч.Батчулуун, Б.Хишигбаатар нар үлдэв.

Холбоотой мэдээ