
Орос улс даяар дайныг эсэргүүцсэн 2000 гаруй жагсагчийг баривчилсан тухай мэдээллээ. Жагсаал цуглааны үеэр баривчилгааг хянадаг “OVD-Info” байгууллагаас энэ мэдээллийг өгсөн бөгөөд өчигдрийн байдлаар Оросын 45 хотод жагсаал болсон байна.
Пүрэв гаригийн үүрээр халдлага үйлдэж эхэлснээс хойш баривчлагдсан эсэргүүцэгчдийн тоо 5250-д хүрсэн гэж ажиглагчид мэдэгджээ. Санкт-Петербургт 400 орчим жагсагч цугларснаас 200-г нь баривчилсан байна. Москва хотын Пушкины талбай дээр жагссан 50 орчим хүнийг саатуулж байгааг Франс Пресс мэдээлэв.

0 cэтгэгдэлтэй