
БНСУ-ын жүжигчин Со Еэ Жи “Сэтгэцийн өвчтэй ч зүгээрдээ” драмад гол дүр бүтээснийхээ дараагаар олонд танигдсан юм. Гэвч жүжигчин эмэгтэй найз залуудаа хүчирхийлэл хэрэглэж, хорьж цагддаг болон киноны арын ажилчидтай зүй бус харьцдаг тухай мэдээлэл гарснаар нэр хүнд нь унасан билээ. Тэрбээр тус явдлын тухай 10 сарын турш ам нээгээгүй юм.
Харин саяхан зураг авалтаа хийж эхлэх гэж буй “Eve” гэх драмад гол дүрд сонгогдсоныхоо дараа өмнөх үйл явдлынхаа тухай мэдэгдэл хийж, уучлал хүссэн байна.
Тэрбээр энэ тухай өөрийн инстаграм хуудастаа “Сайн байна уу. Со Еэ Жи байна. Юуны өмнө хийсэн бүх зүйлсдээ чин сэтгэлээсээ уучлал гуйж байна. Өөрийн мэдрэмжээ хожуу илэрхийлж байгааг минь уучлаарай. Өнгөрсөн хугацаанд өөрийн минь талаар зэмлэлийг уншиж, өөрийгөө дахин эргэцүүлж бодох хугацаа хэрэгтэй байлаа. Надаас болж зовсон хүмүүс болон миний алдаа дутагдлын улмаас эвгүй байдалд орсон бүх хүмүүсээс толгой бөхийлгөн хүлцэл өчиж байна. Цаашид өөрийн илүү төлөвшсөн хувилбараа харуулахын тулд илүү хичээх болноо” хэмээсэн байлаа.

0 cэтгэгдэлтэй