
Дотоод системд нь кибер халдлага гарсан байж болзошгүй гэсэн шалтгаанаар “Toyota” компани өнөөдөр Япон дахь бүх 14 үйлдвэрээ зогсоохоор болжээ.
Тус компанийн бэлтгэн нийлүүлэгч “Kojima Industries Corporation” компанийн дотоод сүлжээнд халдлага гарсан байж болзошгүй шинж тэмдэг илэрсэн байна.
Япон дахь үйлдвэрүүд нь “Toyota” компанийн нийт бүтээгдэхүүний гуравны нэг орчмыг гаргадаг. Одоогоор үйлдвэрүүдийн зогсолт хэр удаан үргэлжлэх нь тодорхойгүй байгааг тус компанийн эх сурвалж мэдээлжээ.
“Toyota” бол дэлхийн хамгийн том автомашин үйлдвэрлэгч бөгөөд 2022 онд 8.5 сая автомашин үйлдвэрлэхээр төлөвлөсөн юм. Нэг өдрийн сул зогсолтын улмаас 13,000 орчим автомашин үйлдвэрээс гарах хугацаа хойшлогдоно гэв.

0 cэтгэгдэлтэй