
Украин Улсад болж буй үйл явдалтай холбогдуулан Ардчилсан намын зүгээс дайныг зогсоохыг шаардсан мэдэгдэл гаргасан. Энэ талаар АН-ын гишүүн М.Тулгат байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр “Улс төрийн нам үзэл баримтлалдаа тулгуурлан цаг үеийн чухал асуудлууд дээр байр сууриа илэрхийлж, өөрийн үнэт зүйл, өнгө төрхөө тод харуулж байх нь зөв. Би хувьдаа агуулгыг нь дэмжиж байна. Энэ удаагийн мэдэгдэл мэдээж гадагш олон улсын тавцанд хүчтэй мэссэж болж чадахгүй. Харин гишүүд дэмжигчид, нийгэм рүү чиглэсэн дотоод ач холбогдолтой” гэжээ.

0 cэтгэгдэлтэй