
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд шинжилгээ өгсөн 305 хүнээс халдвар илэрчээ. Тухайлбал, Улаанбаатар хотын хэмжээнд 139 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 166 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Коронавируст халдвараас шалтгаалсан хоёр нас баралт бүртгэгджээ.
Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:
- Хөнгөн – 648
- Хүндэвтэр – 1536
- Хүнд – 204
- Маш хүнд – 31 хүн байна.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 7695 хүн эмчлүүлж байгаа аж. Хэвтэн эмчлүүлж буй 2098 иргэн байна.


0 cэтгэгдэлтэй