Товчхон
               

Сэрэмжлүүлэг: Мөсний баярын үеэр эрс хүйтэрнэ

               
2022-03-01 0

Хөвсгөл аймгийн Хатгал тосгон Хөвсгөл нуур дээр уламжлалт мөсний баяр энэ сарын 3,4-ний өдрүүдэд болно. Тухайн өдрүүдэд тус нутгаар цаг агаар хүйтэрч, явган цасан болон шороон шуурга шуурч, хүчтэй салхилан, эрс хүйтрэхийг Хөвсгөл аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.

Тус аймгийн нутгаар 3-р сарын 3-нд зарим нутгаар цас орно. Салхи 3, 4-нд баруун хойноос секундэд 7-12 метр, ихэнх нутгаар үе үе секундэд 16-18 метр хүрч ширүүсэн явган шуурга шуурах бол бусад хугацаанд баруунаас секундэд 5-10 метр, зарим нутгаар үе үе секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Цэцэрлэг орчмоор шөнөдөө 23-28 градус, өдөртөө 10-15 градус, Идэр, Бэлтэс, Үүр, Эгийн голуудын хөндий, Ханх орчмоор шөнөдөө 19-24 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.

Холбоотой мэдээ