Товчхон
               

Монгол Улс зээл барагдуулах үзүүлэлтээр 150-д бичигджээ

               
2022-03-01 0

Монгол Улс зээл олгох боломж, нөхцөлөөрөө дэлхийн 190 орноос 25 дугаарт, зээл авлага барагдуулах үзүүлэлтээрээ 150-д бичигдэж байна.

Ингэхдээ зээл авлага барагдуулахад дөрвөн жилийн хугацаа зарцуулж, зээл олгогч энэ хугацаанд авлагынхаа 15 хувийг шүүхээр маргаанаа шийдүүлэхэд зарж, эцэст нь 18.3 хувийг чөлүүлж чаддаг тухай Дэлхийн банкнаас гаргадаг “Бизнес эрхлэхүй 2020” тайланд дурджээ.

Бизнес эрхлэхэд хамгийн таатай улсад тооцогддог Финляндад гэхэд зээл авлага барагдуулахад есөн сарын хугацаа зарцуулж, шүүхээр маргаан шийдүүлэх зардал нь манай улсаас 7 дахин бага, авлагынхаа 90 орчим хувийг төлүүлж чаддаг. Харамсалтай нь манай улсад төрийн зээллэгт чанаргүйдэл гаарч, чанаргүй зээлийг барагдуулах тогтолцоо ялзарсаныг Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар хэвлэлийн хурлын үеэр тэмдэглэлээ.  

Холбоотой мэдээ