Танилц: “Victoria’s Secret” шоуны үзэсгэлэнт 10 сахиусан тэнгэр

               
2022-03-01 0

“Victoria’s secret” буюу Викториагийн нууц брэндийг 1977 онд Roy Raymond Рой Рэймонд үүсгэн байгуулжээ. Олон нийтийн болон их дэлгүүрийн хэцүүхэн орчинд эхнэртээ дотуур хувцас худалдан авах нь ичмээр эвгүй санагдсанаас болж түүнд ийм төрлийн компани байгуулах санаа төрсөн гэдэг. Энэхүү компанийн үйл ажиллагаа өргөжсөөр өдгөө шоу нь төдийгүй сахиусан тэнгэрүүдээрээ ч алдартай болсон билээ. Тэгвэл “Victoria’s secret” шоуны үзэсгэлэнт 10 сахиусан тэнгэрийг танилцуулж байна.

Адриана Лима нь  1981 оны 6-р сарын 12-нд Бразилд төрсөн. Бразилийн супермодель , мөн Maybelline зар сурталчилгааны гоо сайхны компанийн нүүр царай юм. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Лимаг манай гарагийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйчүүдийн нэг гэж нэрлэдэг. 2014 онд Адриана шинэ супермоделийн жагсаалтыг тэргүүлсэн билээ.  Адрианаг ээж Мариа де Граса Лима өсгөсөн бөгөөд тэрээр нийгмийн ажилтан байжээ. Охиныг зургаан сартай байхад түүний аав Нельсон Торрес гэр бүлээ орхижээ. 15 настайдаа Лима дэлхийн супермодель тэмцээнд хоёрдугаар байр эзэлсэн байдаг.

Adriana Lima Victoria's Secret Show Fashion Interview | POPSUGAR Fashion

Алессандра Корин Мария Амбросио нь 1981 оны 4-р сарын 11-нд Бразилд төрсөн. Тэрбээр  Next, Armani Exchange , Christian Dior , Ralph Lauren зэрэг брэндүүдийн нүүр царай гэдгээрээ алдартай. Загвар өмсөгч болох хүсэл Амбросиод найман настайд нь бий болжээ. Тэрбээр 12 настайдаа загвар өмсөгчийн курст элсэн орсноор загвар өмсөгчийн карьерынхаа анхны алхмыг эхлүүлсэн. 15 настайдаа “Elite Model Look” хэмээх улсын тэмцээнд түрүүлсэн байдаг.

Alessandra Ambrosio se despide de sus alas - La Romántica 88.9 FM Center

Тейлор Мари Хилл нь 1996 онд Колорадо мужид Дэвид, Женнифер Хилл нарын гэр бүлд төрсөн. Тейлор хоёр эгч, нэг ахтай. Тэрбээр 14 настайдаа санамсаргүй нэгэн шоунд уригдан загвар өмссөнөөр ажлын гараагаа амжилттай эхлүүлсэн байна. Түүнээс хойш загварын ертөнцөд хөл тавьж, өдгөө Милан, Парист зохион байгуулагддаг алдартай загварын шоунуудад оролцсоор байгаа юм.

Taylor Marie Hill – Victoria's Secret Fashion Show 2018 | Photo #309314 |  Celebs Message Board ThePlace2

Принслоо нь 1988 онд Африкийн Намибид төрж, өссөн байна. Охины эцэг Бат Принслоо нь орон нутгийн сүмд номлогчоор ажилладаг байжээ. Ээжийг Магда гэдэг бөгөөд хямдхан ор, өглөөний цай авах боломжтой жижиг зочид буудал ажиллуулдаг байв. Тэрбээр сургуульдаа Африк , Англи хэл сурчээ . Өсвөр насандаа түүний гол хобби бол спорт байв. Тэрээр уран сайхны гимнастик, хөнгөн атлетик, гольфын спортоор хичээллэдэг байсан. Анх 15 настайдаа загвар өмсөгчийн гараагаа эхлүүлсэн.

The Victoria's Secret Fashion Show (2011)

Кэндис Сюзан Свайнпол нь 1988 оны 10 – р сарын 20-нд Өмнөд Африкийн Моуи Риверт Эйлин, Виллем Свайнпоэл нарын гэр бүлд төрсөн.Тэрбээр 15 настайгаасаа загвар өмсөгчийн карьераа эхлүүлсэн. Үүнээс 2 жилийн дараа буюу 17 насандаа Нью Иорк хот руу нүүж, суурьшсан байдаг. 2011, 2012 онд Кэндис Форбс сэтгүүлээс гаргасан дэлхийн хамгийн өндөр орлоготой загвар өмсөгчдийн жагсаалтын 10-р байранд орж , жилд 3 сая долларын ашиг олжээ. Тэрбээр дэлхийн хамгийн тачаангуй эмэгтэй хэмээх жагсаалтанд дээгүүр байр эзэлсээр байгаа юм.

El desfile de Victoria's Secret, la cita lencera del año | Moda

Сара Сампайо нь  1991 оны 7 сарын 21-нд Португальд төрсөн. 2007 онд Procter & Gamble компанийн ивээл дор зохиогдсон Cabelos Pantene 2007 Португалийн загвар өмсөгчдийн тэмцээнд түрүүлсний дараа олны танил болсон. Тэрбээр Victoria’s Secret , Blumarine , Kevork Kiledjian , Armani , Asos , Calzedonia , Replay , Moschino болон бусад шоунд оролцдог. Ихэвчлэн GQ , Elle , Vogue , Glamour , Sports Illustrated зэрэг загварын сэтгүүлийн нүүрэн дээр гардаг .

Sara Sampaio | Victoria secret fashion, Victoria secret fashion show, Sara  sampaio

Стелла Мэйнс Максвелл нь 1990 онд Бельгид Умард Ирландын дипломатуудын гэр бүлд төрсөн. Тэрбээр эцэг эхийнхээ ажлын томлилтоор эхлээд Австрали дараа нь Шинэ Зеланд руу нүүж, амьдарсан.  Веллингтон хотод коллежоо төгсөөд, Отагогийн их сургуульд элсэн орсноор загварын гараагаа эхлүүлж байсан.

Who is Miley Cyrus' Girlfriend? Facts and Information About Stella Maxwell, Victoria's  Secret Angel | Glamour

Лаис Рибейро нь 1990 оны 10 сарын 5-ны өдөр Бразилд төрсөн. Тэрбээр 2009 онд Бразилийн “Тересина” загварын агентлагт кастинг өгсний дараа загвар өмсөгчөөр ажиллаж эхэлсэн бөгөөд тэр жилдээ Бразилийн “Гоо сайхны ертөнц” тэмцээнд оролцсон бөгөөд зургаадугаар байр эзэлсэн байна. Удалгүй Нью Йорк руу нүүсэн. Хэсэг хугацааны дараа Calvin Klein брэнд түүнийг дуучин Мэрайя Кэригийн оролцсон шоундаа урьсан нь олны анхааралд өртөх боломжийг олгожээ.

LAIS RIBEIRO at Victoria's Secret 2015 Fashion Show in New York 11/10/2015  – HawtCelebs

Эльза Анна Софи Хоск нь 1988 онд  Шведийн Стокгольм хотод Пол, Марья Хоск нарын гэр бүлд төрсөн. Ээж нь Финлянд гаралтай. Түүний үеэл Алис Хербст бас загвар өмсөгч. Хербст 2012 онд Шведийн дараагийн топ моделийн телевизийн тэмцээнд түрүүлсэн байна. Аав нь түүний зургийг Шведийн зарим агентлаг руу илгээсний дараа Хоск олны анхаарлыг татжээ.

8 Fantasy Bra Look-alikes to Shop After the Victoria's Secret Fashion Show  | Teen Vogue

Лили Мауд Олдриж нь Калифорниа мужийн Санта Моника дахь Гэгээн Жонны эмнэлэгт төржээ . Олдриж 16 настайгаасаа Abercrombie & Fitch сэтгүүлд загвар өмсөж эхэлсэн. Олдриж 2009 онд Victoria’s Secret-ийн загварын шоунд анх оролцсон. Тэрбээр 2010 онд Victoria’s Secret-ийн сахиусан тэнгэр болсон бөгөөд тэр жилийн шоуны үеэр анх удаа далавчтай болсон байдаг.

Lily Aldridge | 14 Victoria's Secret Angels Fess Up How They Have Perfect  Skin | POPSUGAR Beauty Photo 11

А.Мишээл

Холбоотой мэдээ