
Манай улсад рентген оношилгооны чиглэлээр эрүүл мэндийн 413 байгууллага үйл ажиллагаа явуулдаг байна. Тэдгээрт цацрагийн үүсгүүр бүхий 1084 аппарат, тоног төхөөрөмж ашигладаг. Үүний олонх буюу 60 хувь нь шүдний эмнэлгүүдэд байдаг гэнэ. Рентген оношилгооны чиглэлээр ажилладаг газруудад мэргэжлийн хяналтын байгууллагаас удаа дараа шалгалт хийхэд болзошгүй эрсдэлээс хамгаалах төлөвлөгөөгүй, аюулгүй ажиллагааны дотоод хяналт, шалгалт хийдэггүй, мөн үйлчлүүлэгчдэд цацрагаас хамгаалах хувцас, хэрэгсэл өмсүүлдэггүй зэрэг зөрчил байнга илэрдэг байна.
Түүнчлэн энэ чиглэлээр ажилтнуудаа ч сургаж, мэргэшүүлдэггүй байна. Иймд зөрчил гаргасан байгууллагын талаар мэдээлэл олгох, иргэд рентген зураг авахуулахдаа цацрагаас хамгаалах хувцас хэрэгсэл шаардахыг МХЕГ-аас зөвлөлөө.
Мөн жирэмсэн бол эмчид заавал хэлэх, рентген зураг олон удаа авахуулахгүй байх ёстой гэв. Үүнээс гадна хүүхдэд оношилгоо хийх байгууллага эцэг эх, асран хамгаалагчаас нь заавал зөвшөөрөл авч, баримтжуулах ёстой аж.

0 cэтгэгдэлтэй