Н.Учрал: Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг Англи хэл дээр орчуулна

               
2022-03-01 0

УИХ-ын гишүүн Н.Учрал өнөөдөр дэлхийн томоохон виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн төлөөлөлтэй уулзжээ.

Тэрбээр Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг дагалдан найман журам батлах ёстой бөгөөд журмуудыг Санхүүгийн зохицуулах хороо боловсруулж буй талаар болон хуулийг англи хэл дээр орчуулж, олон нийтэд, олон улсад таниулах ажил хийгдэж буйг дурдаад хуулийн гол зохицуулалтын талаар танилцуулав.

    Уулзалтаар мөн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд үйл ажиллагааныхаа талаар танилцуулж, хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор харилцан санал солилцжээ.

Холбоотой мэдээ