Товчхон
               

МИАТ ТӨХК зарим нислэгээ шинэчилсэн маршрутаар үйлдэнэ

               
2022-03-01 0

ОХУ, Украин улсын хооронд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан МИАТ ТӨХК Европ чиглэлийн нислэгийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагаандаа онцгой анхаарч байгаа юм.

Европын Холбооны Улсуудын Нисэхийн Аюулгүй Байдлын Агентлаг (EASA), Олон Улсын Агаарын Тээвэрлэгчдийн Холбоо (IATA)-ноос гаргасан зөвлөмжийг үйл ажиллагаандаа тусган ажиллаж байна.

МИАТ ТӨХК зорчигч тээврийн нислэгүүдийнхээ аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг өндөржүүлэн Улаанбаатар-Москва-Франкфурт-Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээ шинэчилсэн маршрутаар үйлдэхээр боллоо.

Эх сурвалж: МИАТ ТӨХК

Холбоотой мэдээ