Ц.Чулуунбат “Чамдаа би хайргүй байхын аргагүй” шүлэгт ая зохиож дуулна

               
2022-03-01 0

Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч, “Харанга” хамтлагийн аргил гитарчин Ц.Чулуунбат Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулж “Chuka & Friends: Хайр” тоглолтоо гуравдугаар сарын 7-нд “UB palace”-ын концертын их танхимд хийхээр болсон.

Тэгвэл энэ үеэр Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Б. Лхагвасүрэнгийн шүлэг “Чамдаа би хайргүй байхын аргагүй”-д ая зохион, дуулна гэдгээ албан ёсны цахим хуурсаараа дамжуулан мэдэгдсэн юм.

Үүнээс өмнө “Чамдаа би хайргүй байхын аргагүй” шүлгэнд  Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч, Ардын жүжигчин Н.Жанцанноров, Төрийн соёрхолт дуучин Д.Болд, хөгжмийн зохиолч О.Эрдэнээ нар аялгуу хийсэн байдаг. Хожим 2014 онд дуучин Б.Буянжаргал дууг шинэчлэн дуулж, дүрсжүүлж байв. Мөн МУАЖ, дуучин А.Долгор дуулсан хувилбар ч байдаг.

Холбоотой мэдээ