
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нийслэл дэх замын түгжрэлийг бууруулахад ямар саад тулгарч байгаа болоод цаашлаад ямар арга хэмжээ авах талаар мэдээллээ.
Тэрбээр “Нийслэлийн нутаг дэвсгэрт явж байгаа автомашины татвар хураамжийг нэмэгдүүлнэ.
Зам, тээврийн хөгжлийн яамны Авто тээврийн үндэсний төв дээр 650 мянган тээврийн хэрэгсэл нийслэлд бүртгэлтэй байна.
Хот бүртгэл хийдэггүй. Нэг талд нийслэлээс замын түгжрэл, хөдөлгөөнийг зохицуулах гэж хичээгээд байдаг. Гэтэл нөгөө талд ЗТХЯ-наас дугаар, номер олгоод, машины тоог нийслэлийн хөдөлгөөнд нэмээд байдаг.
Энэ их уялдаагүй, түгжрэлд нэрмээс болж байгаа үйл явц. Хотод бүртгэх эрхийг өгөх нь зөв. Хотод машины дугаар олгох үүрэг, хариуцлага ирсэн тохиолдолд бид замын түгжрэл, ачаалалтайгаа уялдуулж номер олгохоос эхлээд зохицуулалтын эрүүл механизмыг эхлүүлнэ” гэв.

0 cэтгэгдэлтэй