
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өчигдөр замын түгжрэлийг бууруулах зорилгоор хэрэгжүүлэх зарим ажлуудыг танилцуулсан. Тухайлбал автомашины татварыг нэмэгдүүлэх, буруу рультэй автомашины импортыг зогсоох зэрэг шийдвэр гаргаж буйгаа мэдээлсэн юм.
Тэгвэл энэ талаар АН-ын гишүүн М.Тулгат байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Чаддаг юм нь хорих, хаах, боох. АН нийслэлд ялбал хагас жилд шийдэх асуудал. Юуг ч хааж боож, зовоохгүйгээр” гэжээ.

0 cэтгэгдэлтэй