Товчхон
               

Урд шөнө 80 иргэн согтуу жолоо барьж, 267 хүн эрүүлжүүлэхэд хоножээ

               
2022-03-02 0

Энэ сарын 1-нд цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1881 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1421, хулгайтай холбоотой 27, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 141, гэмт хэргийн шинжтэй 123 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Мөн автомашин согтуу жолоодсон 80, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 154, хүний биед халдсан 55, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 125, эрүүлжүүлэх байранд хоносон 267, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 109 тохиолдол гарчээ.

Холбоотой мэдээ