
“Хөдөө орон нутгийн эдийн засгийн хөгжилд жендерийн эрх тэгш оролцоог хангах нь” буюу “ИМПАКТ” төслийн техникийн зөвлөх Г.Тераса, Төслийн зохицуулагч М.Ариунтунгалаг нарыг аймгийн Засаг дарга М.Батжаргал хүлээн авч уулзлаа.
2020 оны 9 дүгээр сард “ИМПАКТ” төслийн суурь үнэлгээнд тулгуурлан төсөл хэрэгжих зорилтот сумдыг сонгосноос Архангай аймгийн Цэцэрлэг, Жаргалант, Эрдэнэбулган сумд шалгарчээ.
Төсөл нь эдгээр сумдад бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа эмэгтэйчүүдийг чадваржуулах; шийдвэр гаргах түвшинд оролцоог нь нэмэгдүүлэх; эрчим хүчний хэмнэлттэй шийдлүүд болон үйлдвэрлэлийн дэвшилтэт аргуудыг нэвтрүүлж, байгалийн нөөцийг зохистой ашиглах дадал төлөвшүүлэх; нэмүү өртөг шингэсэн тогтвортой ноолуур бэлтгэл, органик ногоо тариалалтыг дэмжих зорилготой юм. Төслийн багийнхан Засаг даргад хоёр жилийн хугацаанд хэрэгжсэн төслийн үр дүнгийн талаар мэдээлэл өгч, хамтрагч байгууллагуудаа танилцуулж байлаа.
Засаг дарга М.Батжаргал: Жендерийн эрх тэгш байдлыг дэмжсэн эдийн засгийн хөгжлийн бодлогоор орон нутагт үйл ажиллагааг төрөлжүүлж, үйлдвэрлэл эрхлэх, шийдвэр гаргахад эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж байгаа төслийн ач холбогдлыг сайшааж хугацааг сунгах тал дээр Төслийн зохицуулагч болоод багийнхныг санаачлагатай ажиллахыг хүслээ.

0 cэтгэгдэлтэй