
Монголын кастингийн “Chance” агентлаг 20 жилийн ойгоо тохиолдуулан Киргизийн алдарт зохиолч Мар Ташимович Байджиевийн “Дуэль” зохиолын албан ёсны эрхийг авчээ. Ийнхүү тус зохиолоор “Сэтгэлд харвасан туяа” уран сайхны кино бүтээснээ өнгөрсөн сараас үзэгчдэд хүргэсэн.
Тэгвэл тус уран сайхны киног дуун тайлбарт кино буюу сонсох хувилбараар Монголд анх удаа хөрвүүлж харааны бэрхшээлтэй иргэдэд хүргэхээр болжээ. Киног өнөөдөр буюу гуравдугаар сарын 2-нд Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны байранд 14.00 цагаас иргэдэд хүргэх юм.

0 cэтгэгдэлтэй