Товчхон
               

Салбарын сайдад Баруун бүсийн ложистик төв байгуулах хүсэлтээ уламжлав

               
2022-02-28 0

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, сайдын зөвлөх Ж.Бямбадорж, Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан болон ажлын хэсэг  Өлгий нисэх буудлын үйл ажиллагаатай танилцаж, санал солилцов. Аймгийн Засаг дарга Д.Бауыржан Зам, Тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт дараах асуудлуудыг танилцууллаа.

Үүнд:

1. Баруун бүсийн ачаа тээврийн Ложистик төв байгуулах хүсэлт тавилаа. Ингэснээр баруун бүс улмаар улс хооронд зорчих ачаа тээвэрт томоохон дэвшил гарах юм. Улмаар орон нутагт ажлын байр нэмэгдэх, хөгжих боломжууд бүрдэнэ.

2. Олон улсын нислэгийн статусыг сэргээж Өлгий-Усть Каменогорск-Өлгий чиглэлд нислэг үйлдэх хэрэгтэй байна. УБ-ХОВД-КАЗАХСТАН нисэх нислэгийн хуваарь гарсан. Гэвч Казахстан улс руу нислэг үйлдэх иргэдийн 80-с дээш хувь нь манай аймгийн иргэд байдаг. Казахстан рүү нисэхийн тулд манай аймгийн иргэд Ховд рүү 200 км явах болж байна. Тиймээс УБ-Баян-Өлгий- Казахстан гэсэн чиглэл гаргаж өгөхийг хүслээ.

3. Аймгийн нисэх буудалд шөнийн гэрэлтүүлэг болон нислэгийн замыг өргөтгөх хэрэгтэй байна. Хэрэв нислэгийн зам өргөн болж, гэрэлтүүлгийн асуудлыг шийдвэл шөнийн нислэгээс гадна олон улсын нислэг үйлдэх боломж нээгдэх юм.

Холбоотой мэдээ