Товчхон
               

Баян-Өлгий аймгийн Алтанцөгц суманд шүлхий өвчин бүртгэгдлээ

               
2022-02-21 0

Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт малын ГОЦ ХАЛДВАРТ ШҮЛХИЙ ӨВЧИН бүртгэгдлээ. Тус өвчинтэй тэмцэх зорилгоор аймгийн шуурхай ажлын хэсэг хуралдаж хариу арга хэмжээ авах ажлуудыг хийж эхэллээ.

Иймд иргэн та тус өвчинтэй тэмцэх арга хэмжээний хүрээнд гарсан шийдвэрүүдийг хүндэтгэж, голомтын бүс нутагт нэвтрэхгүй байх, малын шилжилт хөдөлгөөн хийхгүй байх, онцын шаардлагагүй бол шүлхий өвчин гарсан аймаг сумын нутаг дэвсгэрт зорчихгүй байхыг анхааруулж байна.

ШҮЛХИЙ ӨВЧИН нь богино хугацаанд өргөн уудам нутгийг хамран тархаж, тэмээ, үхэр, сарлаг, хонь, ямаа, гахай, буга, зээр зэрэг салаа туурайтныг өвчлүүлдэг вирусийн гаралтай гоц халдварт өвчин юм.

Халдвар дамжих зам: Өвчтэй болон өвчлөөд эдгэрсэн мал, амьтан, тэдгээрийн нус, шүлс, шээс, баас, сүү, гадагшилсан вирусээр бохирлогдсон уяа, зогсоол, хашаа саравч, өтөг, бууц, ус, тэжээл, бэлчээр, мал, амьтны тоног хэрэгсэл, гутал хувцас, машины дугуй зэрэг нь халдвар тараах эх үүсвэр болдог. Чийглэг, бүрхэг, хүйтэн цаг агаартай үед шүлхийн вирус нь агаар дуслын замаар алс хол зайд халдварлах боломжтой.

Эмнэл зүйн шинж тэмдэг: Өвчний нууц үе нь ихэнхдээ 3-5 хоног ба заримдаа 21 хоног байдаг. Шүлхийгээр өвчилсөн мал амьтны ам, хамар, буйл тагнай, завж, хэл, дэлэн хөх, турууны арьсанд шүлхий, яшил үүсэх, доголох ус тэжээлдээ дургүй болох, халуурах зэрэг шинж тэмдэг илэрнэ.

Иргэд: Өвчний сэжиг бүхий шинж тэмдэгтэй мал илэрвэл багийн малын эмч болон мал эмнэлгийн тасагт яаралтай мэдэгдэнэ үү.

Холбоотой мэдээ