Украины Өмнөд Херсон хот Оросын мэдэлд оржээ

               
2022-03-02 0

Украины 250 мянга орчим хүн амтай Херсон хотын өмнөд хэсгээс Оросын цэргүүд дайрч, тус хот орос цэргүүдэд эзлэгдсэн тухай BBC news агентлагаас мэдээлжээ.

Орон нутгийн зөвлөлийн гишүүн BBC-д хэлэхдээ “200 хүн амиа алдсаны ихэнх нь энгийн иргэд” хэмээсэн байна. Түүнчлэн “Украины баруун хойд нутгийн Житомир хотод онцгой байдлын ажилтнууд пуужингийн цохилтонд өртсөн орон сууцны барилгын галыг унтрааж байна” гэв. Хотын дарга хоол хүнс, эм тариа, шархадсан хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх зэрэг хангамжийг хангахын тулд үндэсний засгийн газар болон тусламжийн байгууллагуудаас тусламж хүссээр байна.

Холбоотой мэдээ