
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд шинжилгээ өгсөн 255 хүнээс халдвар илэрчээ. Тухайлбал, Улаанбаатар хотын хэмжээнд 127 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 128 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Коронавируст халдвараас шалтгаалсан нэг нас баралт бүртгэгджээ.
Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:
- Хөнгөн – 574
- Хүндэвтэр – 1435
- Хүнд – 195
- Маш хүнд – 31 хүн байна.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 7021 хүн эмчлүүлж байгаа аж. Хэвтэн эмчлүүлж буй 2235 иргэн байна.


0 cэтгэгдэлтэй