Хууль бусаар согтууруулах ундаа худалдан борлуулсан 47 зөрчил илрүүлжээ

               
2022-03-02 0

Нийслэлийн цагдаагийн удирдах газраас зохион байгуулж буй “Эргүүл” тусгай арга хэмжээний хүрээнд Шөнийн эргүүлийн хэлтсээс давхардсан тоогоор 258 чиглэлд 516 алба хаагч үүрэг гүйцэтгэж, 1262 иргэн, 1039 тээврийн хэрэгсэлийг шалгаж бусдын биед гэмтэл учруулах 2 хэргийг таслан зогсоожээ.

Мөн шүүхээс эрэн сурвалжлагдаж байсан гурван хүнийг олж тогтоон, гар дээрээс хууль бусаар согтууруулах ундаа худалдан борлуулсан 47, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 15, нийт 62 зөрчлийг илрүүлж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж биеэ авч явах чадваргүй 27 хүнийг ар гэр, асран хамгаалагч нарт нь хүлээлгэн өгч гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Эх сурвалж: НЦУГ

Холбоотой мэдээ