Хөл хорионд орж магадгүй Хонконгийн иргэд дэлгүүрээ хоосолж байна

               
2022-03-02 0

Даваа гарагт Хонконгт халдварын 34,466 тохиолдол шинээр нэмэгдсэн нь цар тахлын үеийн хамгийн өндөр өсөлт болжээ. Хотын захиргаа энэ сард багтаан 7.4 сая оршин суугчаа шинжилгээнд хамруулах гэж байгаа ба оршин суугч тус бүрээс гурван удаа шинжилгээ авах юм.

Ингэхдээ хөл хорионы хатуу дэглэмд шилжиж болзошгүйг урьдчилан анхааруулсан байна. Үүний улмаас Хонконгийн иргэд хүнсний болон өргөн хэрэглээний барааг их хэмжээгээр нөөцөлж, дэлгүүрүүдийн лангуу хоосорчээ. Зарим эх сурвалжийн мэдээлснээр иргэдийг олноор нь шинжилгээнд хамруулах ажиллагаа гуравдугаар сарын 15-наас 21-ний хооронд үргэлжлэх гэнэ.

Холбоотой мэдээ