
Сүхбаатарын талбай дээр болсон No war жагсаалыг эсэргүүцэн тараахад хүргэсэн “Хөх Монгол” бүлгэм, “Даяар Монгол” хөдөлгөөнөөс мэдээлэл хийлээ.
“Хөх Монгол” бүлгэмийн тэргүүн Д.Гансүрэн “No double standart”, “No naadam” гэхчлэн бүхнийг үгүйсгэдэг нөхдийг талбай дээр байхад ОХУ-ын Элчин сайдын яамны машин хажуугаас нь ажиглаад байж байсан. Тиймээс бид энэ үйлдэлд хариуг нь барьсан. Ийм нөхцөл байдалд бид хэн нэгний талд орох ёсгүй. Дайныг хүсдэг нэг ч ард түмэн байхгүй” гэв.
“Даяар Монгол” хөдөлгөөний тэргүүн Г.Бямбатулга “Украиныг илт дэмжиж, далбааг нь барьж жагсаж байгаа нь Оросыг шууд буруутгаж байгаа хэрэг юм. Ц.Элбэгдорж болон Ардчилсан намынхан Украины ард түмэнтэй үзэл санаа нэг гээд байгаа” гэв.

0 cэтгэгдэлтэй