
ОХУ болон Украйны нөхцөл байдал даамжирсан тул Японы засгийн газраас Киев дэх Элчин сайдын яамаа түр хаахаар болжээ. Энэ хугацаанд Японы элчин сайдын яам Украйны Львов хотод байдаг түр харилцах албанд шилжих аж.
Польштой хиллэдэг тус оффис нь Украинд амьдарч буй Япон иргэд, тэр дундаа тус улсаас гарах хүсэлтэй иргэдэд дэмжлэг үзүүлсээр байх тухайгаа мэдэгджээ. Оросын арми Киев дэх Украины харилцаа холбоо, тагнуулын газруудад цохилт өгч, ойр орчмын оршин суугчдыг орхин явахыг анхааруулсан байна. Мягмар гарагт Оросын арми Украины нийслэл дэх телевизийн гол цамхаг руу буудсан тул таван хүн амь үрэгджээ.
Хоёрдугаар сарын 27-ны байдлаар Украинд Японы 120 орчим иргэн байжээ. Японы засгийн газар тэднийг нүүлгэн шилжүүлэхийг уриалж, Польшоос гуравдагч улс руу тээвэрлэх онгоцонд захиалга өгсөн байна.
Эх сурвалж: Kyodo news

0 cэтгэгдэлтэй