Товчхон
               

Булган аймагт тээврийн хэрэгслийн татварын хувь хэмжээг өөрчлөх эсэх санал асуулга явагдаж байна

               
2022-03-02 0

2021 оны 7 сарын 7-ны өдөр УИХ-ын тогтоолоор татвартай холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулахаар баталсан. Үүний дагуу, Автотээвэр болон өөрөө явагч хэрэгсэлийн албан татварын хувь хэмжээ, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хувь хэмжээг аймгийн түвшинд өөрчлөн тогтоох нөхцөл бүрдсэн. Тэгвэл Булган аймгийн хэмжээнд Захиргааны ерөнхий хуулийн 62-р зүйлийн 62.1-т заасан ёсоор ард иргэдээсээ татварын хэмжээг өөрчлөх эсэхийг санал асуулга авч байгаа нь 2022.02.15 – 03.16-ны өдрийг хүртэлх хугацаанд хүчинтэй байх аж.

Булган аймагт одоо хэрэгжиж байгаа татварын хувь хэмжээ болон санал асуулгын үр дүнд өөрчлөгдөх боломжит хэмжээний сонголтуудыг үзүүллээ:

2 дугуйтай Мотоциклын албан татвар 2250 төгрөгөөр тооцож төлж байгаа ба суманд 1800-5400 төгрөг болгох сонголттой, 3 дугуйтай Мотоциклын татварын хэмжээ 3500-8400 төгрөг болгох сонголттой,

-Автобус /Зорчигч тээврийн/-ын албан татвар 50’000 төгрөгөөр тооцож төлж байгаа ба суманд 40’000-120’000 төгрөг болгох сонголттой,

-Микроавтобус /15 хүртэл суудалтай/-ын албан татвар 35’000 төгрөгөөр тооцож төлж байгаа ба суманд 28’000-84’000 төгрөг болгох сонголттой,

-2001 см3 хүртэл хөдөлгүүрийн багтаамжтай суудлын машинд см3 тутамд 17.5 төгрөгний албан татвар буюу 38’019 төгрөгний албан татвар төлж байгаа ба суманд 14-42 төгрөг байхаар сонголттой,

-2001-3001 см3 хүртэл хөдөлгүүрийн багтаамжтай суудлын машинд см3 тутамд 20 төгрөгний албан татвар буюу 40’040-60’020 төгрөгний албан татвар төлж байгаа ба суманд 16-48 төгрөг буюу 32’128-144’048 төгрөгний албан татвар байхаар сонголттой,

-3001 см3-ээс дээш хөдөлгүүрийн багтаамжтай суудлын машинд см3 тутамд 25 төгрөгний албан татвар буюу 75’025 төгрөгний албан татвар төлж байгаа ба суманд 20-60 төгрөг буюу 60’040-180’120 төгрөг байхаар сонголттой,

-1 хүртэл тонны даацтай тээврийн хэрэгслийн албан татварт жил бүр 25’000 төгрөгний албан татвар төлж байгаа ба суманд 20’000-60’000 төгрөг байхаар сонголттой,

-1-2 хүртэл тонны даацтай тээврийн хэрэгсэлийн албан татварт жил бүр 35’000 төгрөгний албан татвар төлж байгаа ба суманд 28’000-84’000 төгрөг байхаар сонголттой,

-2-3 хүртэл тонны даацтай тээврийн хэрэгсэлийн албан татварт жил бүр 45’000 төгрөгний албан татвар төлж байгаа ба суманд 36’000-108’000 төгрөг байхаар сонголттой,

-3-5 хүртэл тонны даацтай тээврийн хэрэгсэлийн албан татварт жил бүр 44’000 төгрөгний албан татвар төлж байгаа ба суманд 44’000-132’000 төгрөг байхаар сонголттой,

-5-8 хүртэл тонны даацтай тээврийн хэрэгсэлийн албан татварт жил бүр 80’000 төгрөгний албан татвар төлж байгаа ба суманд 64’000-192’000 төгрөг байхаар сонголттой,

-8-10 хүртэл тонны даацтай тээврийн хэрэгсэлийн албан татварт жил бүр 90’000 төгрөгний албан татвар төлж байгаа ба суманд 72,000-216,000 төгрөг байхаар сонголттой,

-10-20 хүртэл тонны даацтай тээврийн хэрэгсэлийн албан татварт жил бүр 100’000 төгрөгний албан татвар төлж байгаа ба суманд 80’000-240’000 төгрөг байхаар сонголттой,

-20-30 хүртэл тонны даацтай тээврийн хэрэгсэлийн албан татварт жил бүр 150,000 төгрөгний албан татвар төлж байгаа ба суманд 120,000-360,000 төгрөг байхаар сонголттой,

-30-40 хүртэл тонны даацтай тээврийн хэрэгсэлийн албан татварт жил бүр 200,000 төгрөгний албан татвар төлж байгаа ба суманд 180,000-480,000 төгрөг байхаар сонголттой,

-40-50 хүртэл тонны даацтай тээврийн хэрэгсэлийн албан татварт жил бүр 250,000 төгрөгний албан татвар төлж байгаа ба суманд 200,000-600,000 төгрөг байхаар сонголттой,

-50-60 хүртэл тонны даацтай тээврийн хэрэгсэлийн албан татварт жил бүр 300,000 төгрөгний албан татвар төлж байгаа ба суманд 240,000-720,000 төгрөг байхаар сонголттой,

-60-70 хүртэл тонны даацтай тээврийн хэрэгсэлийн албан татварт жил бүр 350,000 төгрөгний албан татвар төлж байгаа ба суманд 280,000-840,000 төгрөг байхаар сонголттой,

-70-80 хүртэл тонны даацтай тээврийн хэрэгсэлийн албан татварт жил бүр 400,000 төгрөгний албан татвар төлж байгаа ба суманд 320,000-960,000 төгрөг байхаар сонголттой,

-80-90 хүртэл тонны даацтай тээврийн хэрэгсэлийн албан татварт жил бүр 475,000 төгрөгний албан татвар төлж байгаа ба суманд 380,000-1,140,000 төгрөг байхаар сонголттой,

-90-100 хүртэл тонны даацтай тээврийн хэрэгсэлийн албан татварт жил бүр 525,000 төгрөгний албан татвар төлж байгаа ба суманд 420,000-1,260,000 төгрөг байхаар сонголттой,

-100 тонноос дээш даацтай тээврийн хэрэгсэлийн албан татварт жил бүр 550,000 төгрөгний албан татвар төлж байгаа ба суманд 440,000-1,320,000 төгрөг байхаар сонголттой,

-Тусгай зориулалтын /Эмнэлэг, Цагдаа, Онцгой байдал гэх мэт төрийн тусгай болон төрийн албаны бусад байгууллагад харьяалагдах/тээврийн хэрэгсэлийн албан татварт жил бүр 18,750 төгрөг төлж байгаа ба суманд 15,000-45,000 төгрөг байхаар сонголттой,

-Трактор, өөрөө явагч бусад хэрэгсэлийн албан татварт жил бүр 14,000 төгрөг төлж байгаа ба суманд 11,200-33,600 төгрөг байхаар сонголттой,

-Бага оврын тракторын албан татварт жил бүр 7,000 төгрөг төлж байгаа ба суманд 5,600-16,800 төгрөг байхаар сонголттой,

-Авточиргүүл /Даацын 1 тонн тутам/-д 5500 төгрөг жил бүр төлдөг ба суманд 5,500-16,500 төгрөг байхаар сонголттойгоор тус тус өөрчлөгдөх боломжтой юм байна.

Үүний тулд иргэд санал асуулгадаа заасан хугацаанд идэвхтэй оролцож, саналаа тусгах шаардлагатай ажээ.

Холбоотой мэдээ