Японд ирсэн Вьетнам дадлагажигчид нэгнээ хөнөөжээ

               
2022-03-02 0

Японы хойд хэсэгт орших Хоккайдо мужид Вьетнам техникийн дадлагажигчид нэгнийхээ аминд хүрсэн гэх хэргээр баривчлагджээ.

Асахикава хотын барилгын ажилчин Нгуен Нгок Тунг Хоккайдогийн төмөр замын Асахикава өртөөнд техникийн дадлага хийж байсан Тан Ван Нгиаг хөнөөсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн тухай цагдаа нар мэдэгдсэн байна. Өдгөө 24 настай Тунг гэгч нь өдрийн 16:40 цагийн орчимд 35 настай Нгиагийн хүзүү болон биеийн бусад хэсэгт удаа дараа хутгалж, гэмтээсэн байна.

Тус хэргийг нүдээр харсан гэрчүүд Вьетнам дадлагажигчид нэгнээ хөнөөхийн өмнө маргалдаж байсан гэжээ. Хэрэгтэн Тунг хэргийг үйлдсэнийхээ дараа ойрхон байрлах замаас хөлсний унаа барин зугтаж явсныг цагдаа нар илрүүлж, барьсан байна. Тус машины жолоочийн мэдээлснээр Тунг өөрт нь очих газраа цаасан дээр японоор бичиж өгөөд, буусныхаа дараа хогийн сав руу ямар нэг зүйл шидэж байхыг харсан хэмээжээ.

Ташрамд хэлэхэд, Япон улс хөгжиж буй орнуудад мэдлэг, ур чадвараа шилжүүлэх зорилготой техникийн дадлагын хөтөлбөрийг 1993 онд байгуулсан байна. Тус хөтөлбөрийн хүрээнд ирсэн оюутнууд нэгнээ хөнөөсөн анхны тохиолдол нь энэ юм.

Эх сурвалж: Kyodo news

Холбоотой мэдээ