МҮОХ-ны удирдлагад нэр дэвшигчдийн материалыг авч эхэллээ

               
2022-03-02 0

Монголын үндэсний олимпын хорооны удирдлагад нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч эхэлжээ.

Дүрмийн дагуу хараат бус сонгуулийн комисс нэр дэвшигчдийг бүртгэх ажлыг хариуцаж байгаа аж. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 20-нд болсон МҮОХ-ны бүх гишүүдийн хурлаас хараат бус сонгуулийн комиссыг гурван хүний бүрэлдэхүүнтэйгээр томилсон гэдгийг МҮОХ-ноос мэдээллээ.

Монголын үндэсний олимпын хорооны ээлжит чуулган гуравдугаар сарын 28-нд Улаанбаатар хотноо болно. Чуулганаар ирэх олимпын мөчлөгт МҮОХ-г удирдах бүрэлдэхүүнийг сонгох юм. Тухайлбал, ерөнхийлөгч, дэд болон тэргүүн дэд ерөнхийлөгч, гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийг энэ үеэр сонгоно.

Холбоотой мэдээ