Зохиогчийн эрхийн тухай хуулийн талаар санал солилцов

               
2022-03-02 0

Оюуны өмчийн газар /ОӨГ/-аас Монголын урчуудын эвлэлийн ерөнхийлөгч, Ажлын алба, гишүүдтэй “Зохиогчийн эрхийн тухай хуулийн зохицуулалтууд” сэдэвт хурлыг мягмар гарагт зохион байгуулав.

Энэхүү хурлаар ОӨГ-ын Зохиогчийн эрхийн хэлтсээс Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар олгосон эрх үүргүүд болон тулгарч буй асуудлуудын талаар танилцуулга хийж, оролцогчид харилцан санал солилцжээ.

Ташрамд дуулгахад, Зохиогчийн эрхийн тухай хуулийг 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар баталсан билээ.

Холбоотой мэдээ