
Өвөрхангай аймгийн Баянгол суманд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” гардуулах ёслолын үйл ажиллагаа болж байна.
Ерөнхийлөгчийн 11277 тоот батламжийг УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн уншиж танилцуулан сумын удирдлагуудад гардууллаа. Мөн тэрбээр “Сумын хөгжилд хувь нэмэр оруулдаг гурван хүчин зүйл байдаг. Нэгт ард иргэд. Манай Баянголчууд эв эетэй, сэтгэлтэй, зүтгэлтэй ард түмэн. Хоёрт тухайн суманд үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд. Тус сумын “Шинэ амьдрал” нэгдлээс эхлээд олон байгууллага ажил үйлсээрээ улсад тэргүүлж ирсэн. Эрүүл мэндийн төв 2003 онд, ерөнхий боловсролын сургууль 2012 онд, хүүхдийн цэцэрлэг нь 2019 онд улсад тэргүүлж байсан. Сумын хөгжилд хувь нэмэр оруулдаг гурав дахь хүчин зүйл бол сумын удирдлага байдаг. 98 жилийн хугацаанд олон удирдлага тус сумыг авч явж, сэтгэл зүрхээ зориулж ирсэн. Сумаас төрийн дээд одон автал хөгжүүлж ирсэн нийт ард иргэд, үе үеийн удирдлагууддаа баяр хүргэе” хэмээв.
Баянгол сум 1924 онд Сайн ноён хан аймгийн Үйзэн вангийн хошуунд байгуулагдсан бөгөөд хоёр жилийн дараа 100 жилийн ойгоо тэмдэглэнэ.

0 cэтгэгдэлтэй