
Орос болон Украинтай холбоотой хэргийн улмаас Варнер Брос, Дисней, “Sony” компаниуд Оросын кино театруудад өөрсдийн киног гаргахгүй гэдгээ мэдэгдлээ.
Энэхүү мэдэгдэл нь “The Batman”, “Turning Red” болон “Morbius” зэрэг томоохон кинонууд тус улсад төлөвлөсний дагуу гарахгүй гэсэн үг юм. Сүүлийн өдрүүдэд автомашин үйлдвэрлэгч, эрчим хүчний томоохон компаниуд Оростой бизнесийн харилцаагаа тасалсаар байна. Варнер Бросийн “The Batman” кино баасан гарагт Орост нээлтээ хийх байжээ.
Түүнчлэн томоохон энтертайнментүүдийн зүгээс дүрвэгсдэд яаралтай тусламж болон бусад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийн тулд төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллана гэж нэмж хэлсэн байна.
Эх сурвалж: BBC

0 cэтгэгдэлтэй