
Олон улсын олимпын хороо Орос, Беларусийн тамирчдыг тэмцээн, уралдаанд оролцуулахгүй байхыг уриалсан. UEFA, FIFA зэрэг цөөнгүй байгууллага Оросын багийн тэмцээнээс хассан байна.
Түүнчлэн хойд хөршийн уран гулгагчид ДАШТ-д өрсөлдөх боломжгүй болоод байгаа юм. WTA Оросын эсрэг хоригт нэгдсэн. Украины урдаа барьдаг теннисчин Элина Свитолина WTA-ийн Мексикт болж буй тэмцээний эхний шатанд ОХУ-ын тамирчин Анастасия Потаповатай учраа таарчээ. Украин бүсгүй Оросын тамирчны эсрэг тоглохоос татгалзсан. WTA түүний хүсэлтийг хүлээн авч, холбооныхоо нэр дээр тэмцээнд оролцохыг зөвшөөрсөн юм.Улмаар тэд WTA-ийн нэр дээр Мексикийн тэмцээнд өрсөлдсөн нь спортын салбарт содон үйл явдал боллоо. Энэхүү тоглолтод Украины тамирчин Элина Оросын теннисчин Анастасия Потаповаг 6:2, 6:1-ээр хожиж, дараагийн шатанд шалгарав.

0 cэтгэгдэлтэй