Товчхон
               

Хүний толгой дээрээс кофе асгасан оюутныг сургуулиас нь хөөлгөхөөр 12.000 гаруй оюутан гарын үсгээ зуржээ

               
2022-03-03 0

МУИС-ийн Хууль зүйн төгсөх курсын оюутан Б.Ариунзаяа нь энэ сарын 1-ны өдөр 18 настай охины толгой дээр халуун кофе асгасан. Улмаар цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөхөөр очихдоо цагдаатай маргасан бичлэг нь олон нийтэд цацагдсан. Улмаар хуульчаар бэлтгэгдэн сурч буй оюутан ёс зүйн доголдолтой байна гэж иргэд бухимдан МУИС-ийн захиргааг Б.Ариунзаяаг сургуулиас хөөнө үү хэмээн шаардаж байна.

Түүнчлэн МУИС-ын оюутнууд түүнийг хөөлгөхөөр гарын үсэг цуглуулж эхэлсэн байна. Энэ тухайгаа “МУИС бол 22 мянга гаруй оюутан, 1191 багш, ажилчинтай Монгол Улсын эрдэм оюуны төв билээ. Түүний дотор Хууль зүйн салбар сургууль бол орчин үеийн хуульчдыг бэлтгэсэн бахархалт оюуны төв, олон улс болон дотоодод бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн сургалтын байгууллага юм.

Тус сургуулийн хананд ч нэрт хуульч Б.Чимэд агсны хэлсэн “Хуульч хүн жинхэнэ хүн байх ёстой” хэмээх эрхэм үг сийлээстэй байдаг. Харин тус сургуулийн үе үеийн төгсөгчид, одоо суралцаж буй оюунтан хийгээд багш ажилчдын нэр төр, үнэт зүйлийг бусдын толгой дээр халуун кофе асгасан нэгэн оюутны зүй бус үйлдэл үгүй хийж байгаа нь харамсалтай. Иймд сургуулийн дүрмийн 1.5.1 Хууль дээдлэх, 1.5.5 Хариуцлагатай, ёс зүйтэй байх зарчим болон ёс зүйн дүрэмд үндэслэн тус оюутныг сургуулиас хасах арга хэмжээ авч өгнө үү” хэмээжээ.

Одоогийн байдлаар 12.000 гаруй оюутан гарын үсгээ зураад байна.

Холбоотой мэдээ