Товчхон
               

“Зүүн салаа-МУБИС” хооронд шинэ автобусны чиглэл нэмэгдлээ

               
2022-03-03 0

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн хэрэгцээ шаардлагыг үндэслэн Ч:48А чиглэлийг шинээр нэмжээ.

Тус чиглэл нь 2022 онд ашиглалтад орсон шинэ авто замын трассын дагуу буюу “Зүүн салаа-Шинэ зам /хойгуур/-Чингэлтэй дүүрэг -МУБИС” гэсэн чиглэлээр иргэдэд  үйлчилгээ үзүүлэх юм. 

Иргэд, олон нийт гуравдугаар сарын 3-ны өдрөөс буюу өнөөдрөөс эхлэн нийтийн тээврийн Ч:48А чиглэлийн автобусаар үйлчлүүлэх боломжтой юм.

Холбоотой мэдээ