Товчхон
               

Кёкүшюзан Д.Батбаяр, Т.Баясгалан нарт холбогдох шүүх хурал дөрөв дэх өдрөө үргэлжилж байна

               
2022-03-03 0

Кёкүшюзан Д.Батбаяр болон түүний эхнэр Т.Баясгалан нарт холбогдох шүүх хурал дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйл /залилах/-ийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйл /мөнгө угаах/-ийн 1 дэх хэсэгт зааснаар буруутгаж байгаа юм.

Сануулахад, Эрүүгийн цагдаагийн албанаас шалгаж, өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийнхээ нэр дээр байгуулсан хэд хэдэн компаниар дамжуулан, дархан цаазат Богдхан ууланд болон Яармагийн дэнжид их хэмжээгий газар авч, зориулалтын дагуу ашиглаагүй, орон сууц хороолол барьсан, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй болохыг тогтоосон. Ингээд нийслэлийн прокуороын газраас Д.Батбаяр нарт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, хилийн хориг тогтоох арга хэмжээ авч таслан сэргийлэх арга хэмжээ авч хэргийг шийдвэрлэх хүртэл тэдний хилээр гарах эрхийг хязгаарлаад байгаа юм.

Холбоотой мэдээ