Товчхон
               

Д.Батгэрэл энэ сарын 26-нд ээлжит тулаанаа хийнэ

               
2022-03-03 0

Холимог тулааны 66 кг-ийн аварга Д.Батгэрэл энэ сарын 26-нд Охайо мужийн Колумбус хотын “Nationwide Arena” цэнгэлдэх хүрээлэнд болох UFC Fight Night-д ээлжит тулаанаа хийх гэж байна.

Данаагийн Батгэрэл (12-2 MMA, 3-1 UFC) Крис Гутиеррес (17-3-2 MMA, 5-2 UFC) гэсэн амжилттай яваа билээ.

Мөн энэ өдөр Улаанбаатар хот, тодруулбал “Crocus Event Hall”-д MGL-1 Fight Night тавдугаар тулаан болохоор төлөвлөн ажиллаж байна.

Энэ тулаанд MGL-1 FC ийн 57, 61, 70 кг жингийн аваргын бүсний төлөө тулаан хийх залуус шалгарах аж.

Холбоотой мэдээ