ЭХЯ, МИАТ зэрэг төрийн өмчит компаниудыг Хөгжлийн банкнаас авсан зээлээ яаралтай төлөх үүрэг өгчээ

               
2022-03-03 0

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монгол Улсын Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлттэй холбоотой зарим шийдвэрүүд гарчээ. Тухайлбал, Монгол Улсын Хөгжлийн банкнаас зээл авсан Төрийн өмчит компаниудын зээл нийт чанаргүй багцын өрийн гуравны нэгд дөхөх хэмжээний үнийн дүнтэй байгаа.

Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас хариуцсан яамд, сайдууд идэвхтэй ажиллаж, яаралтай арга хэмжээ авч, зээл авсан Төрийн өмчит компаниудын зээлийг богино хугацаанд, яаралтай эргэн төлүүлж барагдуулах онцгой үүргийг Ерөнхий сайдаас өгчээ. Цаашид төрийн өмчит компаниуд Хөгжлийн банкнаас зээл авдаг, үр өгөөжгүй зарцуулдаг, эрсдэлгүй мэт ханддаг энэ асуудалд анхаарах ёстойг Сангийн сайд Б.Жавхлан онцлов.

Зээлдэгчийн нэрОлгосон огнооВалютОлгосон дүнЗээлийн үлдэгдэлНийт үлдэгдэлНийт үлдэгдэл
    (тухайн валютаар)(тухайн валютаар)(тухайн валютаар)(төгрөгөөр)
1МОНГОЛ ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР ТӨХХК4.26.2018MNT158,744,844,711158,744,844,711203,782,866,176203,782,866,176
2ДОРНОД БҮСИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ СИСТЕМ ТӨХК10.28.2021CNY44,216,83644,216,83644,244,56519,812,716,386
3МИАТ ТӨХК6.30.2017JPY1,275,730,695647,673,782648,339,20115,975,077,906
4ДЦС-4 ТӨХК7.20.2018EUR76,641,25175,056,99677,067,380244,484,704,307
5ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ5.28.2015USD50,000,00029,134,79241,601,529118,543,557,769
6ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ2.5.2016MNT19,254,778,63119,254,778,63125,649,932,43825,649,932,438
7ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ5.28.2015MNT83,587,839,89873,587,839,89896,651,553,64596,651,553,645
8ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ10.2.2013MNT84,700,000,00069,105,793,57774,887,806,09974,887,806,099
9ЭРДЭНЭС МОНГОЛ ХХК2.12.2014MNT177,845,787,591141,367,533,470151,276,992,912151,276,992,912
10ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ1.30.2014USD14,816,25114,816,25116,096,82845,867,910,816
Нийт      996,933,118,454

Холбоотой мэдээ