ОХУ: Энгийн иргэдийг Киевээс Василькив руу нүүхэд саад учруулахгүй

               
2022-03-03 0

Оросын зэвсэгт хүчин Киевийн оршин суугчдыг Василькив хотын чиглэл рүү хотоос гарахыг зөвшөөрнө гэж Москвагийн албаныхан мэдэгдэв.

Батлан ​​хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч хошууч генерал Игорь Конашенков төрийн телевизэд халдлага үйлдсэн талаар мэдээлэл өгөх үеэрээ ийн мэдэгдсэн байна.
Хошууч генерал Конашенков “Оросын цэргийн албан хаагчид энгийн иргэдийг гарахад ямар ч саад тотгор учруулахгүй” гэж мэдэгджээ.

Энгийн иргэдийг Киевээс нүүлгэн шилжүүлэх арга замыг Орос хоёр дахь удаагаа санал болгож байгаа нь энэ юм.

Харамсалтай нь дайралт эхэлснээс хойш Васильков хот өөрөө Оросын хүчтэй буудлагад өртөж байгаа юм.

Эх сурвалж: BBC

Холбоотой мэдээ