ӨНӨӨДӨР: Дэлхийн зэрлэг амьтдыг хамгаалах өдөр

               
2022-03-03 0

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 3-ны өдөр Дэлхий зэрлэг амьтдыг хамгаалах өдөр тохиож байна.
2013 онд болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганаар жил бүрийн энэ өдрийг Дэлхий зэрлэг амьтдыг хамгаалах өдөр болгон зарласан юм. Энэ жилийн тухайд “Экосистемийн гол зүйлүүдийг сэргээх нь” уриан дор тэмдэглэж байна.
Энэхүү өдөр ховордсон зэрлэг амьтан, ургамлын зарим зүйлийн хамгааллын байдалд анхаарал хандуулж, тэдгээрийг хамгаалах шийдлүүдийг боловсруулж, хэрэгжүүлэх талаар хэлэлцүүлэг өрнүүлэх зорилготой юм.

Холбоотой мэдээ