
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захиргаа тус сургуулийн ёс зүйгүй үйлдэл гаргасан оюутан Батбаярын Ариунзаяагийн асуудлаар хуралдаж буй талаар мэдээлсэн.
Тэгвэл сургуулийн удирдлагууд оюутан Б.Ариунзаяаг сургуулиас хөөх шийдвэр гаргажээ. Ташрамд дурдахад түүнийг сургуулиас хөөх санал асуулгад 15.000 гаруй хүн гарын үсгээ зураад байгаа юм.
Б.Ариунзаяа нь санаатайгаар хүний толгой дээрээс халуун кофе асгасан бөгөөд дээрх асуудлаараа цагдаад тайлбар өгөх үеэрээ бичлэг хийн ёс зүйгүй авирласан нь олны шүүмжлэлийг дагуулсан юм. Гэтэл тэрбээр дээрх хэрэгтээ харамсахгүйгээр барахгүй олон нийтийг дахин бухимдуулах хэд хэдэн удаагийн үйлдэл гаргасаар ирсэн юм.

0 cэтгэгдэлтэй