Товчхон
               

Элчин сайд Л.Болд үүрэгт ажилдаа оржээ

               
2022-03-03 0

Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Болд 2022 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр Бельгийн Цог Жавхлант Хаан Филиппт Итгэмжлэх жуух бичгээ барьж, үүрэгт ажилдаа орлоо.

Элчин сайд Л.Болд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Бельгийн Цог Жавхлант Хаан Филиппт уламжилж, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгааг тэмдэглээд цаашид хөдөө аж ахуй, байгаль орчин, үйлдвэрлэл, боловсролын салбарт хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр санал солилцов.Эх сурвалж: ГХЯ

Бельгийн Цог Жавхлант Хаан Филипп Монголын Улсын Ерөнхийлөгчид болон нийт Монголын ард түмэнд мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энх, хөгжил цэцэглэлийг ерөөлөө.

Эх сурвалж: ГХЯ

Холбоотой мэдээ