
Ардчилсан намын зүгээс долоо хоног бүр тогтмол явуулдаг мэдээллийн цагаараа цаг үеийн мэдээллийг өглөө.
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр “Монгол Улс олон улсын асуудалд бодлоготой улс. 2010 онд Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг шинэчилсэн. Энэ үзэл баримтлалд нийцүүлээд Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалыг баталсан. Үнэхээр Монгол Улс тусгаар улс юм бол Украины асуудлаар байр сууриа зарлах ёстой. Бодлого, байр суурьгүй байна гэдэг нь толгойгүй хүн шиг харагдаж байна. Дарга нар гадагшаа айлчилна, Монгол Улс дэлхийтэй харилцана. Энэ үед Монгол Улсын байр суурийг асууна шүү дээ. Тийм учраас Үндэсний аюулгүй байдлын зөвлөл ялангуяа Ерөнхийлөгч энэ асуудал дээр Аюулгүйн зөвлөлийг өргөтгөж хуралдуулж, Монгол Улсын байр суурийг илэрхийлэх ёстой гэж бодож байна” гэв.

0 cэтгэгдэлтэй