Ц.Элбэгдорж: Ерөнхий сайд хүчтэй ажиллаж, зоригтой шийдвэрүүд гаргах хэрэгтэй

               
2022-03-03 0

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж ОХУ, Украины асуудлаар Nodoublestandard хөдөлгөөнийг зохицуулагч Д.Монголхүү болон бусад хүмүүстэй уулзаж, байр сууриа солилцож байна. Энэ үеэр тэрбээр Засгийн газрын үйл ажиллагааны талаар байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр “Засгийн газар маш хүчтэй улс төрийн дэмжлэгтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Нөгөө талдаа сөрөг хүчин АН-аа хуваагаад, алга болгох гэж оролдож байна. Би АН-ын асуудлыг эрх баригчдаас болж буй гэж хардаг. Тиймээс улс төрийн намын тухай хуулийг бүрэн өөрчлөх хэрэгтэй. Би энэ хуулийг өөрчлөх гээд батлуулж чадаагүй.

Ерөнхий сайд үнэхээр хүчтэй ажиллах ёстой. Сонгуулийн бус энэ үеэр бүх зүйлийг нэгтгэх хэрэгтэй. Ерөнхий сайд маш зоригтой шийдвэрүүдийг гаргах хэрэгтэй” гэв.

Холбоотой мэдээ