Зайсангийн гүүрийг дөрвөн эгнээ болгон өргөтгөнө

               
2022-03-03 0

Төсвийн хөрөнгөөр нийслэлд хийх авто замын ажлуудын талаар мэдээллээ. Нийт дөрвөн том, 22 жижиг ажил төлөвлөжээ. 413 метр урт гүүрэн байгууламж барих ба энэ ажил 2-3 жил үргэлжлэх юм. Үйлдвэрчний районд газар чөлөөлөх, цахилгааны шугамыг өөрчлөх шаардлагатай. Газар чөлөөлөхөд 24.5 тэрбум төгрөг төсөвлөсөн ч газрын эзэдтэй зөвшилцөх талаар мэдээлэв.  

-Зайсангийн гүүрийг дөрвөн эгнээ болгон өргөтгөнө.
-Наадамчдын гүүр барина.
-Төр зам дээгүүр гүүрэн байгууламж барина.

БГД-ийн 6-р хороонд 1.7 км урт зам барина. Нийт санхүүжилт 2.8 тэрбум төгрөг байна. 

22 зам барьснаар хотын түгжрэл буурна. Бүх замын зураг төсөл нь гарч, тендер зарлажээ. Гэвч газар чөлөөлөх явцад олон нийтийн зүгээс эсэргүүцэлтэй тулгарах эрсдэл бийг онцлов.

Холбоотой мэдээ