
Украин болон ОХУ-ын дайны нөхцөл байдлаас шалтгаан тус улсад ажиллаж амьдарч буй Монгол иргэдийг татан авах ажиллагаа үргэлжилж байгаа талаар Гадаад харилцааны яамнаас мэдээлсэн. Тодруулбал, Монгол Улсаас БНПУ-д суугаа ЭСЯ, ХБНГУ-д суугаа ЭСЯ, Унгар Улсад суугаа ЭСЯ, БНЧУ-д суугаа ЭСЯ-ны болон ГХЯ-ны төвийн томилолттой ажилтнууд өчигдөр орон нутгийн цагаар 14:20 цагт 8 иргэн, өнөөдөр 11:30 цагт дахин 15 иргэнээ Польш-Украины хилийн зурвасаас амжилттай татан аваад буй. Ингэснээр 2 дугаар сарын 25-ны өдрөөс хойш манай улсын нийт 58 иргэн Польш Улсад ирсэн бөгөөд эх орондоо буцах хүсэлт гаргаад байсан бүх иргэдээ аюултай бүсээс татан авч дуусаад байна.
Өчигдрийн байдлаар гурван иргэн эх орондоо ирсэн. Гуравдугаар сарын 3-ны өдөр буюу өнөөдөр 15 иргэн ирнэ. Түүнчлэн ГХЯ-наас мэдээлснээр өчигдөр /2022.03.028/ шинээр 9 иргэн эх орондоо эргэн ирэх хүсэлтээ гаргаад байгаа бөгөөд эдгээр иргэдээ татан авахаар үргэлжлүүлэн ажиллаж байгаа аж.

0 cэтгэгдэлтэй